2019-11-16,00:17

эм зүйч

Эм Зүйч Мэргэжлийн Талаар

Хийж гүйцэтгэдэг ажил

Эмийн бүтээгдэхүүнүүдийг хадгалах, нөөцлөх, нэгдэлд хувиргах, бэлтгэх, эмчлэгч эмч болон анагаахын мэргэжилтний бичсэн жорын дагуу олгох эм тариа, эмийн зохистой хэрэглээ, сөрөг үр дагаврын талаар зөвлөгөө өгнө. Хүний эрүүл мэнд, эмчилгээний арга барил судлах, турших, бэлдэх, жор бичих, хянахад бусад ажилтнуудтай хамтарч ажиллана.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, эм найруулах сав, цавуу, эмийг зориулалтын дагуу хадгалах склад, чагнуур, судалгаа шинжилгээ хийх ном товхимол, халат.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлээр эм зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх.

Мэргэжлийн ур чадвар

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах, ажил мэргэжлийн хүрээнд хэрэглэгдэх техник хэрэгсэлтэй харьцаж сурсан, хими, физикийн шинжлэх ухааны мэдлэг сайтай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ажигч гярхай, анхаарал төвлөрөлт,ой тогтоолт сайтай, хүртэхүйн мэдрэмж сайтай, гар хурууны хөдөлгөөний зохицолдолгоо сайтай, хариуцлагатай нягт нямбай, тэвчээртэй, тэсвэр хатуужилтай, ачаалал даах чадвартай байх.

Ирээдүйд ахих дэвших боломж

Анагаах ухаан, хор судлал, эм судлал.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

 Эмчлэгч эмч болон анагаах мэргэжилтний бичсэн жор хүлээж авах, эм олгохоос өмнө үйлчлүүлэгчийн өвчний түүхийг шалгах, эмийн тун зөв эсэх, эм хоорондоо харшлах эсэх, хэрэглэх зааврыг нягтлах.

Шингэн, тосон, нунтаг, үрэл зэрэг эм бэлдмэлийг жорын дагуу бэлтгэх, шошго наах ажлыг удирдах.Эм захиалагч, үйлчлүүлэгчдэд эм тарианы үйлчилгээ, харшил, эсрэг үйлчлэл, дагавар үзэгдэл, эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх.Эрүүл мэндийн мэргэжилтний хамт тухайн өвчтөнд эмийн үзүүлэх үр нөлөө, чанар, байдлыг төлөвлөх, хянах, шалгах.Мансууруулах бодис, хор, зуршил, дасал үүсгэдэг, эмийн жор бичилт, олголтын талаар хууль, мэргэжлийн үүднээс хавтаст хэрэг хөтлөх.Вакцин болон муудах магадлалтай бусад эм бэлдмэлийг дүрэм журмын дагуу нөөцлөх, хадгалах.Жороос гадуур олгох эм бэлдмэлийн тухайд хөнгөн хэлбэрийн өвчнийг оношлох, эмчлэх анхан шатны тусламжийн талаар зөвлөгөө өгөх.Эмийн сангийн техникч, дадлагажигч, борлуулагч, ажилтны ажил үүргийг удирдах.Эм зүй, гоо сайхны болон холбогдох химийн бүтээгдэхүүнийг бий болгох, сайжруулахад чиглэсэн судалгаа шинжилгээ хийх, найрлагын талаар зөвлөлдөх.Эм бэлдмэлийг тодорхойлж, цэвэр ариун, үйлчилгээг стандартад нийцүүлэх, эмийн бүтээгдэхүүний шошго, сав баглаа боодол, тэмдэглэгээг үнэлж дүгнэх. Зарим тодорхой эм бэлдмэлтэй холбоо бүхий мэдээлэл, эрсдлийг судлах, боловсруулах.
 
бичсэн: jagaanaa төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 0

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)
 
idiomatic-dormant
idiomatic-dormant